2010-06-14 - Сэтгэл санаа минь уужуу, нэг л тайван Би Амгалан
Сэтгэл санаа минь уужуу, нэг л тайван Би Амгалан
Амгалан байна, Би Амгалан байна
Нэг л тайван бүх юм сайхан байнаа гэж...................
Сайхан байна шүү амьдрал минь үнэхээр
Амгаланг мөрөөдсөөр амгалангийнхаа учир шалтгааныг одоо л нэг ойлгодог болж байна даа.
Амьдралын нугачаа, даваа бүхэнийг давж гарахын тулд алхаж, гүйж, унаж, бүдэрч, босч, давж "УХААРАЛ" гэдэг бэлгийг цуглуулсаар хэдийнээ 60 талыг насалжээ гэж.
Амьдралаас би юу авч чадав? Авч чадсаан. "УХААРАЛ" гэдэг бэлгийн цуглуулагатай болсон. Энэ бол цаашдын амьдралын минь замыг гэрэлтүүлэх "ГЭРЭЛТ ЗУЛ".
"ГЭРЭЛТ ЗУЛ" минь цацран цацарч, олон олон гэрэлт зулыг асаахыг би зорино.
2010 оны 5 сарын тэмдэглэлээсээ