Би сэтгэж байгаа учир оршин байдаг. Декарт

2010-01-06 - Даруухан бүсгүйн харц гунигаар дүүрэн

Ангилал: Эргэн дурсахуй

Хайрт чинийхээ захиаг би сэтгэлдээ нулимастай уншлаа
Хайрлуулах гэж биш уйлах гэж дурласан сэтгэл юм байлгүй
Хамгийн сүүлийн мөр хүртэл зүрхээ аргадан уншлаа
Ханилах гэж биш хагацах гэж учирсан зүрх юм байлгүй

Сэтгэлийн чинь гүнд намайг гэсэн хайр хэвээрээ байхад
Сэрээд суухаа санадаг чинь бас янзандаа байхад
Ганц байсан дурлалаа бурхан бидэнд өгсөөр байхад
Гараан тосоод авъя л даа, ахиж өгөхгүй ч юм билүү

Хувь дутсан тавиланг сэдэртэл битгий яриарай
Хуруунд чинь бөгж зүүхгүй ч сэтгэлдээ хайрлавал болоо биш үү
Хуримын бөгжөөр цоожилж зүрхээн би ялтан болгохгүй
Худлын дундах үнэн болж сэтгэлээн чам шиг тас нуухгүй

Хаврын тэнгэр дор чамайг хүсэн сэтгэл минь гэгэлзэнэ
Хайрлуулах гэж биш уйлах гэж дурласан сэтгэл юм уу
Ханийн журмыг огоорч зүрх минь надаас чамайг нэхнэ
Ханилах гэж биш хагацах гэж учирсан зүрх юм уу

Нулимсаа арч хонгор минь уйлах гэж ямар дурласан биш
Нуугаад ч гэсэн хайрлах л болно хуурамч гэж хэлнэ л биз
Гал хайрын бурхан дурлалыг бидэнд өгч байна, алив хоёулаап
Гараа тосоод авъя л даа, ахиж өгөхгүй ч юм билүү



Бичлэг: 15 » Нийт: 33
Өмнөх | Дараагийн