2010-01-09 - Итгэл
Цоодолын Хулан
Цаашид юм бүхэнд итгэл алдарна. (Арай ч юм бүхэнд бишээ)
Цагаан дэнгийн гэрэлд эрвээхэй шунахаа болино. (Тиймээ би больно)
Цагтаа унадаг навч газарт итгэхээ болино..(Үүнд бол итгэнээ)
Цайлган хайлган сэтгэл минь хүнд итгэхээ болино. (Бараг больсон)
Дээлийн хормой салхинд дэрвэхээ болино. (Дээл өмсөхөөрөө дэрвүүлэхгүй ээ)
Дэгэн догон нулимастай орчлонгоос урьтаж
Дэндүү залуу насандаа би хашир сууна (Сууцан байгаа)
Тэгвэл:
үүдэн тушаа салхинд цохиулж
Үнэнчээр чамайг хүлээх минь эцэс болно. (Эцэс болцон)
Цөхрөлийн хэдэн үгэнд чинь хууртдаг минь өнгөрнө. (Өнгөрцөн)
Унахад чинь тосох газар үгүй болно (Тиймээ)
Уруудахад чинь татах гар үгүй болно. (Тиймээ)
Итгэлээр минь чи тоглосон байж гэмээнэ
Ийм залхаалыг бурхнаас бус надаас чи хүлээнэ. (100 хувь тийм)
Тэвэр жаргал, тэвэр зовлонгийн ертөнц эргэнэ. (Үнээн)
Тэнхлэг нь харин итгэл дээр тогтоно (Тийм)
Тэнгэр газрын завсар надгүй чи зовно (Итгэлтэй байна.)
Тэрүүнд чинь би харин эрхий шигээ итгэнэ. (100 хувь)